1990-ээд оны залуусын шүтээн болсон “Сүнс” хамтлаг өдгөө 32 настай. Хэдийгээр хамтлаг тарж бутарсан ч, тус хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн урлагт шинэ залуу уран бүтээлчдийн ард хүчин зүтгэсээр байгаа.
Тэгвэл бид энэ удаад түүнийг болон хайртай гэргийг нь папараци дурандаа онцолж байна. Түүний гэргийг Оюунгэрэл гэдэг. Ханилаад 10 орчим жилийн нүүр үзэж буй тэд нэг нэгэндээ ихээхэн халамжтай гэдэг бөгөөд хаа ч явсан хамт яваа харагддаг.