Эр эм байтугай эрүү толгой салдаг хорвоод олны танил хүмүүс салалтын шокноосоо гарч амжилгүй шоу хийдэг мода дэлгэрсэн нь нууц биш. Тухайлбал, хосын харилцаа нь төгссөн үеэс бусдаар өөрийгөө өрөвдүүлэх гэсэн сэтгэлзүйн байдал нь тэднийг ийм үг, үйлдэл хийхэд нөлөөлдөг бололтой.

Салалтаараа хамгийн сенсацитай шоу хийсэн олны танилуудын дунд дуучин, жүжигчин, бүжигчин, улс төрч, нийгмийн зүтгэлтэнгүүд байх нь элбэг. Хамгийн сүүлд хэн хэн салалтаараа шоудаж байгааг бид энэ удаад онцолж байна.

Т.Ананда


Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хоёр дахь гэргий болж хоёр охиныг нь төрүүлсэн тэрбээр 2019 оноос салж нийлж буйгаараа шоудсаар өнөөг хүрсэн. Энэхүү токсик харилцаа бүхий салалт нь түүнд алдар нэр авчирсан гэхэд болно.

У.Минжин


2022 оны хамгийн тансаг хуримыг хийж байсан жүжигчин У.Минжин хэвлэлд ярилцлага өгөх бүрдээ салалтынхаа талаар, хүүгийнхээ аавын талаар “бодит үнэн” гэж ирээд ярих болсон нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа.

Сэгсцагаанбогд

Артистууд дундаасаа өөрийн уран бүтээлдээ экс амрагаа дуулж, салалтаа зарладаг залуу бол Сэгсцагаанбогд. Гэхдээ тэрбээр өдгөө найз охинтой.

Мино буюу Номин


Нэгэн цагт монголын хамгийн хөөрхөн охин гэгддэж байсан жүжигчин Номин буюу Мино одоогоос 10 жилийн өмнө амьдралдаа том алдаа гаргаж алдарт атман Дамбын Хишгээгийнд бэр орсон. Гэвч цуутай хуримын чимээ дуусаагүй байхад хосууд хоёр тийшээ болсон. Жүжигчин бүсгүйн хүү өдгөө 9 нас хүрч буй, гэхдээ төрсөн эцэг нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй. Энэ салалт түүнд уналт авчирсан гэхэд болно

Э.Чулуунчимэг


Нийтийн дуучдаас найздаа эр нөхрөө, охиныхоо аавыг алдсан бүсгүйгээр тодорсон дуучин Э.Чулуунчимэгийг “ханийн тэнгэргүй” гэж тодотгох болсон. Учир нь тэрбээр дуучин Б.Болдоос дуулиант салалтаа хийсны дараагаар Улсын начин Цэрэнтогтохтой ханилсан ч тусыг эс олсон нь ийм алдар зүүхэд хүргэсэн.

Гэхдээ дуучин Э.Чулуунчимэг Б.Болдоос салсны дараагаар илүү алдар нэрд хүрсэн гэхэд болно.