Драмын театраас уран бүтээлийн гараагаа эхлүүлэн, олонд танигдаж амжсан авьяаслаг уран бүтээлч бол Э.Тодгэрэл буюу Тодоо. Өдгөө 35 насны босго алхаж яваа тэрбээр өнгөрсөн жилээс нэгэн бүсгүйг найз бүсгүйгээрээ зарлан, нэвтрүүлэгт оролцох үедээ түүндээ гэрлэх санал тавьж багагүй шуугиан дэгдээж байв.

Энэ сонголтдоо ч сэтгэл хангалуун гэдгээ байнга хэлдэг тэрбээр өөрийгөө тодруулсан үгсээ цахим хуудаснаа сийлжээ. Тэрбээр “Хэн чамд илүү их сэтгэл гаргана түүнтэй л хамт бай” хэмээн бичсэн байна.

Түүний хувьд өмнө нь мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй хамтран амьдарч, багагүй хугацаанд үерхэж байв. Гэвч ковидын он жилүүдэд нэг жил орчим хол байснаар нэгнээсээ хөндийрсөн гэхэд болно.

Хэдийгээр Э.Тодгэрэл экс хайртынхаа араас АНУ-д очсон ч төд удалгүй эх орондоо ирж, учиргүй ихээр бие бялдартаа анхаарч эхэлсэн түүх бий.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Тодоогын дүр төрх, дотоод философийг экс амраг нь “бүтээлцсэн” гэхэд хилсдэхгүй болов уу.

Харин тэрбээр өдгөө өөрөөсөө багагүй насаар дүү, барилгын инженер мэргэжилтэй даруухан монгол бүсгүйг сонгож “хайрт минь, хань минь” хэмээн дуудах болсон билээ.