Огторгуйн охин, Таминь ээ дуунуудаараа өнгөрсөн 2022 онд boom тэсэлж байсан дуучин бол Г.Эрдэнэчимэг. Өдгөө 39 настай, 4 хүүхдийн ээж тэрбээр ганц бие ээж байх сонголтыг хийгээд хоёр жил болж байна.


Тэгвэл тэрбээр үзэсгэлэнтэй эмээ болохыг мөрөөддөг гэнэ шүү. Энэ утгаараа өөрийн гоо сайхандаа анхаарч LPG аппарат, иога зэрэгт явдаг болжээ.
Дуучин бүсгүйн хувьд тун удахгүй дахин хит дуу цацах гэнэ. Мөн энэ оны сүүлчээр дараагийн бие даасан тоглолтоо хийхээр зэхэж байна. Сонирхуулахад, түүний экс нөхөр МУГЖ С.Жавхлан Япон улсад тоглолтоо хийх гэж байгаа гэсэн шүү.