Монголчуудын хайртай Хурд хамтлаг байгуулагдаад 30 жил болчихжээ. Ард түмнээ аялгуут сайхан дуу, хөгжмөөрөө 30 жил баясгасан ах дүүсүүд болох Хурд хамтлагийн уран бүтээлчид 30 жилийн ойдоо зориулсан тоглолтын талаараа өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн билээ.
Тэд тоглолтоороо олон гэнэтийн бэлэг барьж, үзэгчдээ алмайруулахаа амалсан. 30 жилийнх нь тоглолтыг үзэх гэсэн хүмүүс хэдэн мянгаараа. Тоглолтын тасалбар зарагдаад дууссан эрэл сурал болж байгаа бололтой.
Тэгвэл Хурдад хайртай үзэгчид арын хаалгаар билэт урилга олж авах гэсэн арга заль хэрэглээд байгаа бололтой. Тухайлбал, Хурд хамтлагийн дүү болох Чоно хамтлагийн гитарчин Т.Энхбаатар “Хурд хамтлагийн тоглолтын урилга Чоно хамтлагийн гитарчин надад ер нь ямар падлий байна. Үнэхээр фен нь юм бол өөрсдөө худалдаж аваач үзээч” гэсэн шударга үнэн сэтгэгдлийг цахим хуудсандаа бичжээ.