Хүний амьдралын нэгээхэн хуудас болж, дурсамж болон үлддэг хонхны баярын өдрүүдүргэлжилж байна. Мөнгөн хонхны баяр болж, гудамж талбайгаар хонх жингэнүүлж, цэцэгнавчис барьсан төгсөгчид алхана. Тэднийг хамгийн их хөглөж, баярыг нь нэмдэг зүйл бол яах аргагүй дуу хөгжим юм.

Хонхны баярт зориулсан олон сайхан уран бүтээл байдаг. Бид энэ удаа МУГЖ, Хөгжмийн зохиолч Том Жагаа буюу Г.Жаргалсайханы хөгжим, Б.Баярбаатарын шүлэг “Арван жилийн дурсамж” дууг онцлож байна.

“Зуны өглөөний наранд улаан тууз чинь дэрвэсэн

Зулзган жаахан охин сургуулийн босго алхсан

Зуурдхан юм шиг өнгөрсөн арван жилийн дараа

Зурвас чамдаа илгээж хайраа би чинь илчилсэн” та энэ мөрүүдийг дуулахгүй уншсан уу? хүн бүрийн сэтгэлд тодоос тод дурсамжийн хамт хадгалагдан үлдсэн энэ дууг “Найм дахь гариг” хамтлаг анх дуулж амьдруулжээ

“Найм дахь гариг” хамтлаг “Арван жилийн дурсамж”

Харин уг дууг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй, шинэ хөгжмийн найруулгатай дахин амилуулсан нь дуучин Ш.Ононбаяр байв. Тэрээр Швед улсад ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвидаг ажээ. Шведийн алдартайSverigeдууг коверлон өөрийн улсын урлагийгдэлхий нийтэд таниулж, шинэ түүхийгүргэлжлүүлж байгаа тэрээр уг дууг өөрийн хэв маяг, мэдрэмжээр дахин урлажээ.

Дуучин Ш.Ононбаяр “Арван жилийн дурсамж”

 

Арван жилийн ангийнхан гэдэг амьдралынхамгийн сайхан дурсамж, аадрын үүл мэтхуралдан байдагхэмээн нэрт зохиолч ДөнгөтийнЦоодол гуай хэлсэн удаатай. Арав арван жил дуулагдаж буй “Арван жилийн дурсамж” дууг хэн сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

Б.Мөнхжаргал