Өнөө жил түүхт таван аймгийн 100 жилийн ой тохиож байна. Тэдний нэг нь арын сайхан хангай нутагтай Архангай аймаг юм. 100 жилийн ойгоо угтаж аймаг бүр бүтээлч байж их ажил амжуулж хийж байгаа сурагтай. Гэвч Архангай аймгийнхан баар балаг ихтэй ойгоо угтаж байх шигээ. Тодруулбал, Архангайхан өөрсдийгөө төлөөл гэж төрд “явуулсан” гурван гишүүнийх нь хоёр нь эрүүгийн хэрэгт ялтан болчихоод байна. Тухайлбал, Ж.Мөнхбат нь гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Нүүрсний хэрэгт шалгуулж байгаа. Харин Ё.Баатарбилэгийг мөн шалгаж байгаа бөгөөд яллах дүгнэлт үйлдлүүлэх саналаа АТГ-аас прокурорт хүргэсэн байгаа ажээ. Мөн л эрүүгийн хэргээр шүүгдэж, ялтан болох нь. Аймгийнхан нь ой гэж хөл хөөрцөглөж байхад гишүүд нь ойдоо хэцүү зүйлээр бэлэг барих нь ээ. Ядаж байхад Архангай аймгийн зам гэж там болсон байна. Ойгоо угтаж олон ажил хийж байгаа бол замаа засахад яадаг байна вэ гэсэн халаглал иргэдийн дунд их байна.