Монголд аялахаар ирсэн Өмнөд Солонгосын жуулчин буудалласан амралтын газартаа нас баржээ. БНСУ-аас ирсэн бүлэг жуулчин Налайх дүүргийн нутаг, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь “Чин чандмань” амралтын газарт буудалласан аж.

Зургийн тайлбар: Чин чандмань амралтын газар

Гэтэл тэдний нэг болох 58 настай, Дэгү хотын харьяатай иргэн ил харагдах гэмтэл шархгүй таалал төгссөн байсан гэнэ. Хамт яваа хүмүүс нь цагдаагийнханд “Архаг хууч ямар нэг өвчингүй, даралт ихсээд байгаа бололтой хэмээн ярьж байсан” гэсэн тайлбар өгчээ.