2020 оны УИХ-ын сонгуулиар Худаг гэх нэр хочтой болсон тэрбумтан  Б.Пунсуламаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр худаг гэх нэр хочоо шарк болгон өөрчлөхөөр хичээсэн нь бараг амжилтад хүрсэн юм.

Эмэгтэй хүний насыг асуудаггүй шиг түүний насыг бид энэ удаад онцлохыг хичээсэнгүй. Харин төрсөн өдөр нь болж байгаа болон түүний хөрөнгийн хэмжээг 2020 оны үед ямар байсныг сануулахыг зорьлоо.

Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж “Айл бүхийн гадна усны худаг барина” хэмээн ярьсан нь амьдрал мэддэггүй, аахар шаахар асуудал ойлгодоггүй гэх шүүмжлэлийг дагуулсан.
Хатагтай Б. Пунсалмаа тухайн үедээ нэр дэвшиж байгаа 606 нэр дэвшигчээс хамгийн баян нь хэмээн нэрлэгдэж байсан.
Улс төрд орохынхоо өмнө буюу 2019 оны төрсөн өдрөөрөө тэрбээр “Пунсалмаа” нэртэй сан хүртэл байгуулж байв.
Түүний хөрөнгө 2019 оны байдлаар 85 тэрбум төгрөг бол гэр бүлийнх орлого 83 тэрбум 913 сая 168 мянган төгрөг хэмээн ХОМ дээрээ мэдүүлжээ.