УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үе үе шүүмжлэлд өртдөг нэгэн. Булган аймаг бүтээн байгуулалт, буталган сарниулагч хийж байгаагийн аль нь болохыг мэдэхгүй ч элдвийг санаачилж, санаачилсан бүхэн нь дуулианд өртдөг.

Хамгийн сүүлд л гэхэд айрганд зориулан гэрэлт хөшөө гээчийг барьсан нь оршуулгын чулуу шиг харагдаж байна хэмээн хэл ам дагуулав.

Харин түүнийг үзэхээ байсан зарим нэгэн нь буян хурааж бүтээн байгуулалт хийсэн ч бузар чинь арилахгүй хэмээн шүүмжилж байгаа харагдана лээ.

Сул тал мөнгөтэй гэдэг шиг мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү уг нь маньд хамаагүй. Гэхдээ Ц.Анандбазар бол УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүн бол хууль тогтоогч. Харин хууль тогтоогч хүн ийм үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь олон нийтэд таалагдсангүй.

Уг нь Ц.Анандбазар гэсэн төгөл байгуулаад тэндээ малчин айл цалинжуулаад нутгаар нь дамжин өнгөрч байгаа хүмүүс бууж цайлдаг, боловсон 00-той  байсан бол хичнээн сайхан. Хааяа энэ УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн мэдрэмж 00 заадаг нь харамсалтай.