Монголын нууц товчоог орчин цагийн хэлэнд орчуулж, ард түмэндээ хүртээлтэй болгосон. хуучны олон ном судрыг эрэн хайж, хадгалж, улсын номын сангуудад хүлээлгэн өгсөн, 1950-1960 онд монголчууд хэл соёлтой, утга зохиолтой, том эрдэмтэдтэй байсан гэдэг санааг гаргаж, тэмцэж байсан эрхэм бол Ц.Дамдинсүрэн билээ.
Аугаа найрагчийг бид бүгд Монгол улсын төрийн дуулал зохиосноор нь түгээмэл мэднэ. Түүний охин Анна Дамдиновна Цендина манай дуранд ийнхүү өртжээ. Тэрээр эх орондоо ирж Олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад идэвхтэй оролцож, аавынхаа гэр музейд амьдарч байгаа аж.
Тэрээр сүүлийн 15 жилийн турш өөрийн төрсөн нутаг, Монголдоо ирж зусдаг болсон гэнэ.
Б.Мөнхжаргал