Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын мэргэжилтнүүд, орон нутгийн захиргаа, аж ахуй нэгжүүд, нутгийн иргэдийг нэг дор цуглуулж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцож байна.

Энэ удаагийн сургалтыг “Нэг удаагийн хэрэглээнээс татгалзъя” уриатай зохион байгуулж, хог хаягдлаа газар дээр ангилан ялгаж, нэг удаагийн аяга, таваг бусад хэрэглэлгүй, савласан ус, ундаа, тараах материалгүй зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Сургалтад хамрагдаж буй 100 гаруй хүн өдрийн 3 удаагийн хэрэглээгээр тооцоход багадаа 1000 гаруй хуванцар сав бусад нэг удаагийн хог хаягдал үүсэхээс сэргийлж байгаа юм.

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Япон, Хятад, Филиппин, Индонези зэрэг улсын төлөөллүүд сургалтын 3 өдөрт өөрсдийн улсын тэргүүн туршлагаас хуваалцана.