“Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа барьсан орон сууцнуудынхаа нэгэнд өөрөө амьдардаг аж. Гэхдээ тэрбээр стандарт зөрчиж байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Тодруулбал, тэрбээр барьсан орон сууцныхаа хамгийн дээд давхарт амьдардаг бөгөөд усан сан байгуулсан аж. Хүн өөрийнхөө барьсан барилгад юу хийх нь хамаагүй ч усан сан байгуулсан нь яваандаа суулт өгөх, тухайн орон сууц нурах эрсдэлтэй гэнэ шүү.
Олны хэл ам, аюулгүй байдлаа бодон тэрбээр энэхүү гэрийн цонхыг гаднаасаа харагдахгүй байдлаар хийсэн гэх мэдээлэл байна.