Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх гэртээ байх үедээ бусдад зодуулсан хэрэг уржигдар (2023.09.11) болжээ. Түүнийг зүс таних хүн нь зодсон гэх мэдээлэл байна.
Энэ хэргийн талаар өчигдөр /2023.09.12/ Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс лавлахад “Тодруулаад албан мэдээлэл өгнө” гэсэн боловч өнөөдрийн байдлаар албан мэдээлэл өгөөгүй байна.
А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн 55.111.034.150,045 төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулсан буюу олноо “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаж байсан ч ял шийтгэлгүй гарч ирсэн юм. Үүний дараагаар тэрбээр өнгөрсөн жил /2022 он/ “Тусгаар тогтнол” хөдөлгөөний талбай дээрх жагсаал цуглааныг санхүүжүлсэн хэрэгт мөн буруутгагдан тагнуулын байгууллагаас шалгагдаж байсан ч мөн л ялгүй мултарсан түүхтэй. Харин жагсаал хийсэн залуус нь ял сонсож өдгөө хэрэг нь шүүхээр эцэслэгдэн шийдэгдээгүй байна.
А.Гансүхийн гэртээ зодуулсан гэх хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа