Монгол хэлтний оюуны ертөнцөд хамгийн идэвхтэй нөлөө бүхий, бичгийн хүмүүсийн нэг байсаар ирсэн ирхэм бол Ардын багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам юм.Түүний хөвгүүд ч мөн аавыгаа дуурайж эрдэм мөрийн хөөж, эх орныхоо хөгжилд нэмэр оруулсаар яваа билээ.
Чимээгүйхэн байхыг хичээж ихэд далд байдаг түүний том хүү Бум-Эрдэнэ аавтайгаа ийнхүү манай дуранд өртжээ.
Монголын судалгаа, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компани толгойлдог тэрээр дүү Бум-Очироо бодвол нам гүмхэн байдаг нэгэн.