Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Сэрэмжлүүлэг: Хулганын хор авах санхүүгүй байж болзошгүй шүүхийнхэн нотлох баримтаа хулганад идүүлэх вий
Мэдээ

Сэрэмжлүүлэг: Хулганын хор авах санхүүгүй байж болзошгүй шүүхийнхэн нотлох баримтаа хулганад идүүлэх вий

coolBy cool09/13/2023Updated:09/13/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өчигдөр Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлын үеэр буюу яллагдагч Б.Ганхуягийг үг хэлж байх хооронд шүүх танхимд хулгана гүйж буй бичлэг цахим орчинд тарав.
Үнэндээ шүүхийн салбарт сүүлийн хэдэн жил барилга барих санхүүжилт олгоогүй, байрны хүрэлцээ муу, ачаалал их байгаа. Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр актлагдсан болохоор хэзээ мөдгүй нурах нь цаг хугацааны асуудал болсон билээ.

Харин актлагдсан уг барилгад ажиллаж байгаа ажилчдынх нь сэтгэл дутсан уу? Санхүүжилт нь дутсан уу гэгээн цагаан өдөр шүүхийн танхимд хулгана гүйж байгаа шившгээ дэлгэв.

Уг бичлэг гэхдээ эвлүүлэг гэх мэдээлэл гарав. Эвлүүлэг мөн ч бай биш ч бай ШҮҮХ ХУЛГАНАТАЙ болохыг олон нийт мэддэг.

Хэрэв шүүхийн тамгын газрын дарга нь сэтгэлтэй байсан бол хортон шавж, хулганын хор тогтмол цацуулаад байвал арай ч жоом, хулганадаа дарагдахгүй. Улиралдаа дээд тал нь 100 000 төгрөг л болно.
Актлагдсан байрандаа засвар хийх санхүүжилтээ сүүлийн гурван жил хасуулсан шүүхийнхэн хэрвээ мөнгөгүй бол ядаж муур аваад тэжээх хэрэгтэй шүү дээ. Муур заавал үнэтэй худалдаж авах шаардлагагүй. Фэйсбүүкийн Азтай савар групп руу ороод муур үрчлээд авчихвал хулганын асуудал шийдэгдэх биз. Шүүхийн байрыг хамгаалдаг цагдаа нар нь муураа ажлын цагаар сэтгүүлчдийг хашиж хаадаг шигээ хааж боогоод байж болох биз. Харин шөнө оройн цагаар муураа тавьчихвал муур ажлаа сайн хийх бизээ.

Хулганадаа баригдсан шүүхийнхэн энэ асуудлаа яаралтай шийдэхгүй бол нэг л өдөр хавтаст хэрэг, нотлох баримт хулганын хоол болох вий!!! Тэр цагт Итгэлт баяны хэлдэг үгийг хэлээд ч нэмэргүй болж олон хүний эрх ашиг зөрчигдөх биз?

Аливаа шүүхийн тамгын газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүнтэй холбоотойгоор шүүхийн санхүүжилт, нүүр царай тодорхой харагдаж байгаа. Шүүхийнхэн ажилдаа дарагдаж, ачаалал ихтэй байж болох ч ядаж ингэж шүүх засаглалын нэр хүндийг сэвтээхгүй байхад анхаарах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөлийг сэтгэлгүй, чадваргүй дарга нар удирдаж, шүүхийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа нь өнөөдөр шүүхийн байранд хулгана гүйлдэж байгаагийн гор нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарч хулгана гүйлдэж байгаагийн тод жишээ юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргад хулганын хор авах төсөв, муур авахад унаа тэргээр хангаж өгөх сэтгэлтэй байгууллага нэг биш байгааг энэ дашрамд дуулгая.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.