Сайн хүний үр
Сүүт гүүний унага гэж монголчууд ихэд билэгшээдэг. Монголын хөгжмийн ертөнцийн ноён оргилуудын нэг бол Монгол улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров билээ. Аавынхаа үргэлжлэл бол хүү Ж.Дамдинцэрэн нь урлаг уран сайханд ихээхэн оролцоотой байдаг нэгэн. Нийслэлийн соёл урлагийн газрын даргын үүргийг гүйцэтгэж явсан тэрээр кино нээлтэнд уригдсан шиг л яваа нь ийнхүү манай дуранд өртжээ.
Аавынхаа мэргэжлийг өвлөсөн тэрээр арлын Япон оронд Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцсан. Цагтаа загварын тайзнаа алхаж явсан тэрээр намба сууж зэмбийжээ.
Б.Мөнхжаргал