Монголын кино урлагт даруухан төрхөөрөө үзэгч олны хайрыг татдаг цөөн хэдэн жүжигчин бүсгүйчүүд бий. Тэдний тоонд зүй ёсоор орох эрхэм бол МУСТА, жүжигчин Б.Эрдэнэцэцэг.


Улсын драммын театраар овоглогддог жүжигчин бүсгүйг бүтээсэн дүр бүхнээ тултал гаргадаг гэж үнэлэх хүн олон. Тэрээр оюутан байх үедээ “Тэнгэрийн сахил” кинонд тоглож урлагийн гараагаа эхлэж байжээ.
Жүжигчинээс гадна найруулагч тэрээр “Ижийгээ би саналаа” киноны дууны үг, “Намайг битгий уучил”, “Оюутан охидод өрөө хөлслөнө”, “Чимээгүй шөнө”, “Шөнө дундын бүжиг” зэрэг жүжгийн дуунуудын үгийг тэрлэсэн гэнэ шүү.