Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймаг, тариалангийн бүс нутагт ажиллалаа
Папарацци

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймаг, тариалангийн бүс нутагт ажиллалаа

Эрхэм админBy Эрхэм админ09/18/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан, Сэлэнгэ, тариалангийн бүс нутгийн бүтээн байгуулалт Дархан-Сэлэнгэ авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэр боомт чиглэлд тавьж буй 120.85 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцлаа. Уг зам нь Сэлэнгэ аймгийн ургацын гол бүс нутгийг холбож буй ач холбогдолтойгоос гадна Европ Азийг холбосон замын чухал хэсэгт тооцогдож байна. Замыг “Монгол LJ зам гүүр” ХХК концессын гэрээгээр барьж гүйцэтгэж буй. Цар тахал, хөл хорионоос шалтгаалан замын ажил удааширсан ч өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 94.2 хувьтай байна. Замыг 2023 оны есдүгээр сарын 30 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд замыг чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарахыг сануулж, Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнуудыг хяналт тавихыг үүрэг болгов. Замын ажлыг чанаргүй гүйцэтгэвэл хар жагсаалтад оруулж, дахин тендерт оролцуулахгүй байх чиглэл Засгийн газар барьж буйг онцлоод ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдын төлөөлөлтэй уулзав.

Тус компани нь 2004, 2016, 2020 оны “Улсын тэргүүний тариаланч” хамт олон. Жилд 2500-3000 га-д тариа тариалж, 2500-4500 тн ургац хураан авч зах зээлд нийлүүлдэг. 2023 онд нийт 3000 га талбайд үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал тариалсан байна. Тус компани үрийн чанарт онцгой анхаарч, сайн чанарын бордоо хэрэглэх болсноос га-гаас авах ургацын хэмжээ нэмэгджээ. Харин энэ жил бороо хур элбэгтэй байснаас тариа өвчлөх тохиолдол гарч байна. Ирэх өдрүүдэд хур бороо багатай байвал га-гаас авах ургацын хэмжээ илүү нэмэгдэх боломжтой гэж “Атар трейд” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Чимиддорж танилцууллаа.

Ерөнхий сайдтай Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөлтэй мөн уулзлаа. Засгийн газраас олгосон гурван хувийн хүүтэй зээл энэ жил цаг хугацаандаа очсон нь тариаланчдад маш чухал дэмжлэг болсон. Тариалангийн талбайд мал орж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх, тариаланчид малчдын хоорондын маргаанд цэг тавьж өгөх зохицуулалт хэрэгтэй байгааг тариаланчид Ерөнхий сайдад уламжлав. Энэ асуудлыг бүх талын оролцоог ханган шийдвэрлэхийг холбогдох албаныханд Ерөнхий сайд үүрэг болголоо. Засгийн газар орон нутгийг бүсчилж хөгжүүлэх бодлого баримталж, энэ хүрээнд тухайлбал, газар тариалангийн бүс нутаг Дархан Сэлэнгийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ёстой. Монгол Улс зөвхөн уул уурхай бус хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбартаа түшиглэн хөгжих бүрэн боломжтой. Эдгээрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уялдуулж цогцоор нь хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Энэ жил улсын хэмжээнд нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрч, урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувь өсөхөөр байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч 165.8 мянган тонн буюу 18.3 хувь нэмэгдэх төлөвтэй байна.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.