2005 онд “Драмын 4” нэртэй хамтлаг байгуулагдаж “Санаандгүй учрал” дуугаараа залуучуудыг байлдан дагуулж байлаа. Тэдний нэг бол жүжигчин Амгаа буюу Г.Амгаланбаатар юм. Түүнийг Драмын Амгаа гэхээр танихгүй хүн үгүй.

Хаа нэг кинонд тоглох болсон тэрээр өөрийн ур чадвар, мэдлэг боловсролоо шинэ боловсон хүчин бэлтгэхэд зориулж СУИС-ийн Театр урлагийн сургуульд жүжигчний уран чадварын багшаар сүүлийн жилүүдэд ажиллаж байна.

“Надаар тоглосон хайр” жүжгийн дүрээр олноо танигдсан Амгаа залуухан инээмсэглэн явах нь манай дуранд ийнхүү өртжээ.