Жүжигчин Д.Энхбаяр бол “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчинээр өөрийн урлагийн гарааг эхэлсэн уран бүтээлч юм. Жүжигчний ур чадвараасаа гадна кинонд дуу оруулах, танин мэдэхүйн нэвтрүүлгүүд хөтлөх ур чадварууд түүнд бий.
Олон зуун кинонд дуу оруулсан, телевизийн хөтлөгч, кино жүжигчин, хөлбөмбөгийн хорхойтон тэрбээр хамгийн дуртай номоороо Ф.Достоевскийн агуу таван романы нэгийг нэрлэсэн байдаг.
Тэрээр арав гаруй жилийн турш дөрвөн мянга орчим кинонд дуу оруулсан байдаг.