Хүн хэдий хөгширсөн ч “унаган хайр”-аа мартаж чаддаггүй гэдэг. Дууны яруу найргийн хаан гэгддэг Л.Дагвадоржийн шүлэг, МУУГЗ, Хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн хөгжим “Унаган хайр” дууг өөрийн нэрийн хуудас болтол амилуулсан эрхэм бол МУГЖ Б.Нармандах юм.
Урлагийнхан дундаасаа хайрын түүхээрээ үлгэр домог мэт яригдаж өнөөг хүрсэн бүсгүй бол МУГЖ Б.Нармандах. Ид залуухан, халуун насандаа өөрөөсөө багагүй насаар ах АЖ Л.Жамсранжав агсантай амьдрал зохиож, хоёр хүүхдийг нь төрүүлж байсан тэрбээр дахин хэн нэгэнтэй амьдрал зохиогоогүй өдгөө 60 насыг зооглож яваа нэгэн юм.
Тэрээр “Унаган хайр” дууг гуч гаруй жил дуулжээ.