Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Э.Батшугар УИХ-ын гишүүн болсон. Тэрээр АНУ, Монгол хоёрын хооронд ирэн очин байж байгаад 2012 онд Монголбанкны дэд ерөнхийлөгч болсноор эх орондоо суурьшсан билээ.
2013 онд “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигч Төмөрийн охин Т.Дарима охин төрүүлснээр Э.Батшугар аав болсон юм.Гэвч тэдний зам салсан. Нам гүмхэн ганцаараа хэсэг явсан тэрээр БНСУ-д жүжигчин мэргэжлээр сурч ирсэн Б.Янжиндуламтай хайр сэтгэлийн холбоогоо ил гаргасан. Өчигдөр түүний хайртын төрсөн өдөр тохиож тэрээр гэрлэх санал тавьжээ.
Анхны эхнэртэйгээ албан ёсоор гэрлээгүй тэрээр хуримын зар дуулгах нь.