Монгол Улсын Аудитын ерөнхий газраас явуулсан шалгалтаар Стандарт, Хэмжил Зүйн Газрын санхүүгийн тайланд зөрчил илэрч төлбөр тавигджээ.
Аливаа байгууллагад гарч буй санхүүгийн зөрчил нь дарга болон ерөнхий нягтлан бодогчийн ажлын хариуцлагын асуудал байдаг. Иймд ажлын хариуцлага алдсан Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөрт хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцэх биз ээ. Ингэж байж төрийн алба санхүүгийн сахилга баттай болно. Энэ асуудлаар Г.Гантөмөр даргад Засгийн Газрын зүгээс ямар хариуцлага тооцсоныг бид эргэн сурвалжлах болно. Төрийн алба татвар төлөгчдийн мөнгийг үрээд сууж байдаг, шалгалтаар зөрчил илрэхээр төлбөр тавих хэмжээнд толгойг нь илээд өнгөрөөдөг байж хэрхэвч болохгүй.
СХЗГ-ын даргатай холбоотой зарим хууль бус үйлдэл аудитын шалгалтаар илэрдэггүй өнгөрөөд байдаг. Тодруулбал олон улсын байгууллагын санхүүжилтээр хэвлэгдсэн Стандартын 600 ш номыг 2016, 2017 онуудад хос бүрийг нь 200,000 төгрөгөөр зарж борлуулаад мөнгийг төрийн дансанд тушаадаггүй, санхүүгийн тайланд тусгаагүй, зориулалтын бусаар зарцуулсан, хэрэглэгчдэд өгсөн мөнгөний баримт нь тухайн байгууллагын албан ёсны баримт биш мөн хүчингүй болсон тамга тэмдэг дарсан ноцтой, хууль бус асуудал юм. Энэ талаар иргэн А-гийн гаргасан гомдол, мэдээллийн дагуу АТГ Г.Гантөмөрийг шалгасан боловч СХЗГ-ын удирдлагууд АТГ-ыг төөрөгдүүлэн хэргийг хаалгасан байж болзошгүй гэж хардаж байна. АТГ Г.Гантөмөрийн өмнө хүчин мөхөстөөд байна уу эсвэл түүнтэй хуйвалдаад байна уу?
Энэ асуудлаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан: “Бидэнд АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, комиссар Ц.Энхбаяр гэдэг хүнээс бичиг ирсэн. СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт холбогдолтой А-гийн гаргасан гомдол нотлогдоогүй учраас хаах саналтай байна гэсэн. Ийм ичмээр. Ийм ил зүйлийг харж чадахгүй бол АТГ юу хийх юм. Үүнээс далд, нарийн зохион байгуулалтай гэмт хэргийг яаж тогтоох юм. Нотлох баримтыг нь өгчхөөд байхад тогтоож чадахгүй байна” хэмээн хэвлэлд ярьсан юм.
Засаг төрд шударга үнэний салхи ороод эхэлсэн энэ цагт СХЗГ-ын даргын хууль бус үйлдлүүд шударгаар шийдэгдээсэй гэж хүсэж байна. Сэтгүүлч миний бие энэ асуудлыг орхилгүй сурвалжилж, үнэн бодит мэдээллийг түгээсээр байх болно.
1 сэтгэгдэл
DARGIIG NI YARALTAI SOLIH HERGTEI AMIDRAL BHGUI STANDART ENE TER TOGTOONO ER NI BUHGUI GAZAR BNSHDEEEEEE