Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд ял оноож, дэд даргыг нь цагаатгав
Папарацци

ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд ял оноож, дэд даргыг нь цагаатгав

Эрхэм админBy Эрхэм админ09/18/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, дэд дарга байсан Б.Алтанцом нарт холбогдох албан тушаалаа урвуулсан хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ. 2019 оны есдүгээр сарын 22-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан дээрх албан тушаалтнуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалт 2020 оны наймдугаар сарын 28-нд дууссан байдаг. Прокуророос ИНЕГ-ыг удирдаж байсан эл хоёр хүнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр 2021 оны нэгдүгээр сарын 21-нд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш гурван жил гаруйн дараа ийнхүү гэм буруутай, эсэхийг нь тогтоолоо. Л.Бямбасүрэн 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны 134 дүгээр тогтоолоор ИНЕГ-ын даргаар томилогдсоныхоо дараа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан, өдгөө Худалдаа, хөгжлийн банкныхны хэргийн яллагдагч Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлж давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Уг нь салбарын хууль, журамд “ИНЕГ болон түүний харьяа байгууллагад таваас доошгүй жил ажилласан, үндсэн ажилтан байна”, “Урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан болон орон сууцын үнийн хөнгөлөлт эдэлсэн бол хөнгөлөлт олгохгүй” гэх заалтыг зөрчин Д.Ганбатын туслах эмэгтэйд ажлаасаа чөлөөлөгдсөнөөс нь хойш буюу 2017 оны арваннэгдүгээр сард Худалдаа, хөгжлийн банкны дансанд нь 20 сая 70 мянган төгрөг шилжүүлж давуу байдал олгосон байдаг.

Үүнээс гадна “Ковид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж асан С.Мөнхнасанд бас давуу байдал олгож, 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авсан байхад нь хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, есөн саяыг нь олгосон үйлдэлд яллагдсан юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулан удирдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноов. Харин дэд даргаар ажиллаж байсан Б.Алтанцомын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгалаа.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.