“MGL-1 FC” холбооны холимог тулааны 57 кг жингийн хошой аварга, One championship холбооны тулаанч “Ардын хүү” хочит О.Пүрэв 2023 оны 08-р сарын нэгний өдөр зуурдаар өөд болсон.

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны 57 кг жингийн хошой аварга, ард олондоо “Ардын хүү” хэмээн хүндлэгдсэн О.Пүрэв агсны гэр бүлийг орон сууцтай болгох хандивын аяныг нөхөд нь санаачлан ажил хэрэг болгожээ. Улмаар өчигдөр буюу 2023.09.26-ны өдөр гэр бүлийнхэнд нэг өрөө байрны гэрчилгээг нь Монголын тулааны шилэг тамирчдын холбоо болон найзууд нь гардуулан өглөө.

Талийгаач байртай болохыг мөрөөддөг байсан бөгөөд ийнхүү хамт олон болон найзууд нь түүний мөрөөдлийг биелүүлэн байртай болгожээ. Үүгээр ч зогсохгүй гэрт нь тавилга угсарч өгсөн бөгөөд уг хандивт нэгдсэн хүн бүрт баярлаж байгаагаа илэрхийлсэн.

Тараг бүрхэд исгэл хэрэгтэй

Тавилан бүтээхэд эхлэл хэрэгтэй

Сайн бүхний эхлэл болсон сайхан өргөө байх болтугай

Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүхэнд чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА хэмээн энэхүү аяныг зохион байгуулагчид нь баярлаж байгаагаа хэлж байсан юм.