Дууны урлагт царайны бядтай дуучин тун цөөн билээ. Аргагүй авъяастай тулдаа л олон нийт царай төрхийг нь олон нийт нэг их анзаардаггүй.
Тэгвэл олон нийт нүд хийж, сэтгэл юугаа баясгахаар нуруулаг, царайлаг сайхан хос дуучин хүч түрэн орж ирж байгаа бололтой шүү.
Тодруулбал, дуучин Түвшин, Анна хэмээх нуруулаг бөгөөд царайлаг хос дуучин хайрын дуугаараа дебют хийхээр клип хүртэл хийлгэсэн байх юм.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгийг дуу болгон дуулсан дөрөв дэхь уран бүтээлч нь тэд болж байна. Тэд ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч Давшилтын хөгжимөөр уг гайхалтай бүтээлийг амилуулсан нь энэ.
Сайхан төрнө гэдэг урд насны буян гэнэ лээ. Олон нийтийг уран бүтээл болон сайхан төрхөөрөө удаан хугацаанд баярлуулаарай.