Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дулаахан намраар Дуулах л заяатай С.Жавхлан
Папарацци

Дулаахан намраар Дуулах л заяатай С.Жавхлан

Эрхэм админBy Эрхэм админ10/02/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цэнгэлдэх дүүрэн хүмүүс нааш цааш холхино. Тэд бүгд Хамаг Монгол төслийн удирдагч, Монгол Улсын Гавъяат жүжигчин Самандын Жавхланг л сонсох гэж иржээ. Цэнгэлдэхэд зохион байгуулагдаж буй тоглолтуудын жишгээр хаалга нээгдэж нийтийн дууны ертөнцөд өөр өөрийн жим үүсгэн яваа залуу уран бүтээлчид гавъяатынхаа тоглолтонд ая дуугаа өргөв. Гэвч үзэгчид С.Жавхлангаа л хүлээсээр… 

Гэр бүлийн хос дуучдын түүчээ А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар хослон дуулж, ая зохиогч, дуучин Д.Бердибек бүсгүйчүүдээ магтаж, Эх үрсийн элч дуучин ноён Бондгор үзэгч олондоо “Амжилт хүсэн эхний хэсэгт дууллаа. Гэвч үзэгчид С.Жавхлангаа л хүлээсээр…
МУГЖ С.Жавхлантай нэгэн үе, ангийн андуудын ая дууны хадган цэнхэр мэндчилгээгээр тоглолтын хоёр дахь хэсэг үргэлжлэв. Ангийн анд О.Баянмөнх эх орны хил тайван байгааг, Л.Чулуунбаатар “Ханийн дуу”-аа, А.Мөнхбат “Манай адуу”-гаа бэлчээж, Л.Банзрагч, Д.Бурмаа нар “Заллага”-аа өргөж, МУГЖ Л.Болдбаатар “Дэлгэр найрын хойморь”-тоо дуулж үзэгч олноо баясгав. Тэд бол нэгэн цаг үед төрж, хамт сурч боловсорч, ард түмнийхээ хайраар ид бяр тэгшрэх насандаа хамтдаа зүтгэж яваа “манай гаригийн залуус” билээ. Гэвч үзэгчид С.Жавхлангаа л хүлээсээр…
Намрын дунд сарын шинийн арван зургааны билэгт сайн өдөр “Дулаахан намар”-аар дуулах гэж, дуучин хүүгээ сонсох гэж найман настайгаас наян настай буурлууд цайлган сэтгэл цай хоёроо өвөртлөөд иржээ. Үзэгчид С.Жавхлангаа л хүлээсээр…
Тайзны гэрэл унтарч тайзан дээр байрлах монгол гэрээс ард түмний хайртай хүү, МУГЖ Самандын Жавхлан цэв цэнхэр тэнгэрэн өнгөтэй дээл өмссөн гарч ирж “Аавтайгаа үдсэн тэр л намар
Ай хө намар намраас дулаахан намар аа” хэмээн аавынхаа шүлгээр бүтсэн “Дулаахан намар” дуугаа хөгжимгүй хоолой зангируулан дуулж үзэгч олноо гэгэлзүүлээд авав. Бүхий л хүмүүс аавыгаа санан дурсаж, санагалзан бодсон гэхэд хилсдэхгүй байх. Ийнхүү цэнгэлдэх дүүрэн хүмүүсийн хүсэн хүлээсэн мөч эхлэлээ. Самандын Жавхлан бол онцгой нэгэн юм. Тэр ард түмний хүү. Өөрөө нэгэн ярилцлагандаа би өөрийгөө аав ээжгүй гэж боддоггүй монголын сайхан аав, ээж нар миний аав ээж гэж ярьсан санаанд бууж өөрийн эрхгүй сэтгэл уясна.
“Насан багийн дурсамж”-аа дурсаж түүний тоглолт үргэлжлэлээ. Үзэгчид бүхий л дууг дагаж дуулж, өмөлзөхөд нь хамт өмөлзөж, “Алсад суугаа ээж”-ээ дурсаж уйлан хайлж “Ээжийн чанасан цай”-г санагалзаж, хамтдаа “Увс нуур”-ыг долиглуулж “Хүслийн цагаан харгуй”-аар зочилж “Хөлгүй цэнхэр нуур”-аа нүдэндээ нулимстай дуулсан нь бүх хүний “Зүрхний эгшиглэн” байлаа. Монголын нийтийн дууны ертөнцөд гялалзах тод од бол Самандын Жавхлан юм. Төрийн түшээ хийж явсан түүнийг түмэн олон нь дуугаа дуулаад яваасай л гэж хүсдэг нь хаа хаанаа илхэн. Бүх дуугаа үзэгчидтэйгээ хослон дуулсан ч түүний хоолой цуцсан нь үгүй.

Хорьхон настайгаасаа дууны ертөнцөд хөлж тавьж, хорин есөн насандаа “Монгол улсын гавъяат жүжигчин” цол тэмдгээр энгэрээ мялаасан тэрээр дуулах л гэж төрсөн нэгэн гэлтэй. Дуучнаас гадна аавын авъяасыг өвлөж олон дууныхаа шүлгийг өөрөө бичсэнг монголын ард түмэн андахгүй.
Тоглолтын оргил хэсэг бол нэгэн хэсэг нэг хүн шиг нэр алдараа дуудуулж явсан алтан хамтрагчдын хамтдаа дуулах агшин байлаа. Хоёр мянгаад оны эхэнд Жавхлан Баясгалан гэдэг дуучингүй арга хэмжээ үгүй болж бүх дуу нь хит болж жинхэнэ бужигнуулж байлаа.

Түүний алтан хамтрагч МУГЖ Т.Баясгалан “Унаган хайр”-аа “Зөвхөн чамдаа”-раа үргэлжлүүлэв. Үзэгч түмэн Баясгалангаа, Баясгалан тайзаа санажээ. Түүний хувьд нилээн удаан хугацааны дараа тайзан дээрээ гарах сайхан байгаагаа илэрхийлж, үзэгч олноо хүндэтгэн мэхийн ёслов. Тэдний хоршил “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь”, “Хос орчлон”, “Ханьсах заяа”, гээд олон хит дуугаар үргэлжлэв. Бие биедээ сэтгэл гаргаж бэлэг бэлдсэн нь хүртэл хөөрхөн байлаа. Жавхлан маань “миний бэлэг жулдлаа онигоо” хэмээн хошигноод авав. Дулаахан намраар Жавхлан Баясгалан хоёр цэнгэлдэх дүүрэн үзэгчидтэйгээ хамтдаа дууланхан жаргалтай гэгч нь зогсоно. Энэ цаг үеийг уран бүтээлчид маань ч тэр, үзэгчид ч тэр хүлээж байжээ.l

Тоглолтын бас нэг онцлог нь дуулж буй дуу бүрийнхээ яруу найрагч, хөгжмийн зохиолчийн нэр алдарыг бүтэн дуудаж байв. Дуу гэдэг ганцхан дуучны бүтээл биш, олон хүмүүсийн хамтын бүтээл гэдгийг мэдэрдэг, түүнийг түгээн зарладаг нь бас л энэ уран бүтээлчийн давуу тал. Тэр мөн тоглолт зохион байгуулсан, оролцсон бүх хүнд талархаад амжив. Сэтгэл хөдлөл нь ил гарч, нулимс нь зангирч, бахархан омогшиж байгаа нь илхэн.

Бүх дууг нь үзэгч түмэн даган, түрэн дуулна. Үзэж буй огшиж, бахархаж, баярын нулимс унагаж зогсоход тайзан дээр буй тэрээр юуханг бодсон бол. Жавхлан бол дуулах л гэж төрсөн нэгэн билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.