Монголын урлагт тэр тусмаа кино урлагт гэр бүлээрээ зүтгэж яваа гэр бүлийн уран бүтээлчид чамгүй олон. Тэдний нэг бол найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖүжигчин С.Өлзийхүү нар юм.

Урлагт гэр бүлээрээ зүтгэж буй тэд хамтын бүтээлүүдийн нэг болох “Миний хүүтэй гэрлээч” уран сайхны киногоо нээлээ.
Тоонот гэрт толгой холбож, урлаг хэмээх агуу ертөнцөд хослон зүтгэж яваа тэдний охин, хүү хоёр ч кино урлагт хүч үзэж яваа билээ.