Монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлаг гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Монголын дууны урлагт нэгэн өнгө нэмж, нэгэнт өөрсдийн байр сууриа эзэлсэн тэд нэгэн гэр бүл шиг байж чаддагаараа онцлог юм.

Үүсгэн байгуулагдаад дөрвөн жил болж байгаа тус хамтлагийн хувьд чамлалтгүй олон уран бүтээлээ Улсын баяр наадмын нээлт хаалт болон олон улсад тоглож байсан юм. Тухайлбал “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг”, “Дөрвөн цагийн тал”, зэрэг Монголчуудын сонсох дуртай дуунууд болон өөрсдийн шинэ уран бүтээлүүдийг Монгро поп опера чиглэлд оруулан дуулсан нь үзэгч, сонсогч түмний таашаалд нийцсэн юм.