Нийтийн эмэгтэй дуучдын дундаас бие биенээ олж нөхөрлөсөн цөөн хэдэн бүсгүйчүүдийн тоонд дуучин А.Түмэн-Өлзий, П.Жимсээ нар зүй ёсоор орно. Үлгэр жишээ нөхөрлөлийн эзэд санамсаргүй “Нутгийн айзам” дууг дуулсан нь олон хүний сэтгэлд хүрч магтуулаад авсан.


Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Жамцын Бадраагийн шүлэг, Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын хөгжим “Нутгийн айзам” дуундаа шинэхэн клип хийснээ сошиал хуудсандаа оруулжээ.

Жуужаа Жаажаа хоёр маань өнгөлөг харагдаж байна гэж чигтэйхэн. Нэгэн үеийн бүсгүйчүүд хамтран дуулахаар нэгэнт шийдсэн бололтой дог оо.