Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайж­руулах төслийн хүрээнд автобусны парк ши­нэч­лэл хийж, БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэр­лэсэн гэх автобуснууд оруулж ирсэн нь ол­ны анхааралд өртөж дуулиан тариад буй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл­чил­гээ үзүү­лэгч “Эрдэм транс”-ынхан он зас­сан авто­бус 10 гаруй жилийн турш үйлчилгээнд явуулж төс­вөөс татаас хэмээн их хэмжээний мөнгө авч бай­сан хэрэгт захирал Я.Эрдэнэбилэгийг шалгаж байгаа.Тэгвэл тус сал­барт ажил­ладаг “Тэнүүн-Огоо”-гийнхон ул­сын нуу­цад хамааруулсан тен­дерт шал­гарч оруулж ирж буй автобуснууд нь наад захын шаард­лагыг хан­гаа­гүй, ашиглалтаас гарс­ныг нийлүүлж байгаа нь тодорхой болсон.

Ту­хайлбал, БНСУ-д 10 жил ашиглаад үйлчилгээнээс ха­сагдсан унааг Вьетнамд капитал зас­вар хий­гээд манай ул­сад өгч байж.
Автобусны хөдөл­гүүрийн хувьд “Евро-5” байхыг шаардсан атал “Евро-2” буюу DE-12, DE-2366 загварынх бай­гааг мэргэжилтнүүд хэлэв. Кузов нь зэвэнд амар­хан идэгдэж, мууддаг бөгөөд БНСУдаа ашиглалтаас гарч актлагдсан автобусыг будаж, за­маск тавиад засаж оруулж ирсэн нь тодорхой байгаа юм.

Түүгээр ч зогсохгүй 2023 онд БНСУ-д үйлдвэрлэж буй бүх автобус доторх дизай­наа өөр­чилсөн атал хуучин бүхээгтэйг авчирсан нь энэ өдрүүдэд тодорхой боллоо.

Энэ дуулиантай холбоотойгоор “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн Хан-Уул дүүрэг дэх гэр, Баянгол дүүргийн 20 дугаар хороон дахь тус компанийн оффис, гүйцэтгэх захирал, өмнө нь нийслэлийн Нийтийн тээврийн газар, “Автобус-3” ХК-д эрх бүхий албан тушаал хашиж байсан Ж.Эрдэнэбатын гэрт нэгжлэг хийсний дараа ШШГЕГ-ын харьяа Цаг­дан хорих 461 дүгээр ангид энэ сарын 2-ны 00.30 цагийн үед албадан саатуулав. Тэдэн­тэй хамт нийслэлийн Худалдан авах ажиллагааны га­зар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлт­сийн дарга Б.Түмэнжаргал, тус газрын төлөв­лөлт, зо­хион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хорьсон юм. Энэ дөрвөн хү­нийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр хэрэг нээсэн аж. Өө­рөөр хэлбэл, НХААГ-ын албан тушаалт­нууд “Тэ­нүүн-Огоо”-гийн удирдлагад давуу байдал ол­госон, тус компанийнхан удирдан зохион бай­гуулж хамтран оролцсон гэж үзэж байгаа юм билээ. Тэднээс гадна нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, нийслэлийн Худалдан авах ажил­лагааны газрын дарга Г.Энхтайван на­раас ЭЦА-ныхан мэдүүлэг авсан юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагыг бусдыг зали­лан мэ­хэлсэн хэмээн яллагдагчаар тооцож ч бол­зошгүй. Учир нь БНСУ-даа хугацаа нь дуус­сан ав­тобусыг шинэ, “Евро-5” стандартын шаардлага хангасан хөдөлгүүртэй, утаагаа бү­рэн шүү­дэг гэх мэтээр хуудуутай тээврийн хэрэгсэл “шахсан” нь тодорхой болж буй билээ.