Төсвийн мөнгийг татвар төлөгч та бид бүрдүүлдэг. Харин захиран зарцуулах эрх нь төсвийн ерөнхийлөн захирагчид буюу сайд, дарга нарт байдаг билээ. Үе, үеийн дарга нар төсвийн мөнгийг үргүй зарцуулдаг асуудлаасаа болж шүүмжлэлд өртдөг. Шүүмжлэлд өртөж төсвийн мөнгийг гамгүй үрж байгаа хүнээр Л.Наранбаатар болон түүний олж ирсэн Бизнес хөгжлийн газрын дарга Л.Нямбаяр гэгч болж байна.

Тодруулбал, Хөтөлийн цемент шохой ТӨХК-д Бизнес хөгжлийн газар гэсэн шинэ газар байгуулуулаад түүнийхээ даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа Л.Нямбаяр гэгч ажлын олигтой туршлага байхгүй нэгэн. Гэсэн  ч тэрбээр Д.Амарсайханы “цүнхыг сайн барьсан” болохоор дарга хийж тансаглан явна. Харин түүний тансаглал нь төсвийн хэмнэлтийн хуулийг зөрчиж байгааг Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн ТУЗ-өөс хийсэн шалгалтын дүнгээс харж болно.

Л.Нямбаяр гэгч нь 2022.05-р сараас Хөтөлийн цемент шохой ТӨХК-д Бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд тэрбээр сарын  8 000 000 төгрөгийн цалинтай. Тэрбээр цалингаасаа цай, шатахуунаа гаргах сэтгэлгүй нэгэн. Тиймдээ ч цайны мөнгөнд 2,3 сая төгрөг шатахууны зардал 2,2 сая төгрөгийг Хөтөлийн цемент шохой ТӨХК-с гаргуулснаас харж болно. Үүгээр ч зогсохгүй Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг хотод түрээсийн оффистой болгож, түүнийхээ түрээсэнд хэдэн зуун сая төгрөг зарцуулсан зэргээс хичнээн сэтгэлгүй, төсвийн мөнгөөр тансаглагч нэгэн болохыг харж болно.

Төсвийн мөнгөөр тансаглагч Л.Нямбаяр гэгч хэн бэ? Төрийн албанд олигтой ч ажиллаж үзээгүй, гэр бүлийн хувьд тогтворгүй нэгэн. Гялтайх ганц намтар нь Л.Нямбаяр нь 2019-2022 оныг хүртэл Эрдэнэс Монголын тээвэр ложистикийн даргаар ажиллаж байсан. Гэхдээ энэ албан тушаал дээрээ нүүрсний хэрэгт холбогдоод буй Д.Амарбаясгалангийн ачаар очсон гэх мэдээлэл бий.

 

Тэрбээр Д.Амарбаясгалангийн хажуунаас огт салаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд ямагт дэргэд нь байж ирсэн ажээ.

Л.Нямбаяр тансаглал, Д.Амарбаясгалантай хамтран яваа тэдний нөхөрлөл удахгүй нүүрсний хэрэгт шалгагдснаар дуусгавар болох сурагтай байна.

Өөрөөр хэлбэл гадаадын хэвлэлд Д.Амарбаясгаланг нүүрсний “хулгайч” гэсэн агуулга бүхий нийтлэлд Л.Нямбаяр нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эхнэрийнх нь “Хас медиа”-д хувь эзэмшдэг гэх өгүүлбэр орсон бөгөөд тэд хамтдаа нүүрсний хэрэгт шалгагдах нь тодорхой боллоо.

Ямартай ч Д.Амарбаясгалан болон түүний тойрон хүрээлэгчид нүүрсний хэрэгт шалгагдах нь цаг хугацааны асуудал боллоо. Харин тэр хүртэл Д.Амарбаясгалангийн буянаар дарга сэтэр зүүсэн гэх Л.Нямбаяр Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг хэрхэн дампууруулахыг таашгүй.

Ямартай ч өнөөдөр Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн ажилчдын НДШ, татварын өр  арав гаруй тэрбум болсон тул банк болоод эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй болжээ. Үүгээр ч зогсохүгүй цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл байна.

Бид Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн дарга нарын холбогдсон хахуулийн хэргийн талаар цувралаар баримтаар хүргэх болно.

А.Баярмаа