“Монголын сайхан бүсгүй-2023” тэмцээний тэргүүн байр буюу Алтан Эрдэнэ өргөмжлөлийн эзэн, “Дэлхийн мисс 2023”-т оролцох Үндэсний ялагч маргааш тодорно.

“Монголын сайхан бүсгүй-2023” наадмын хагас финалд 13 бүсгүй шалгарсан байна. Маргааш /2023.10.07/ эдгээр 13 бүсгүйгээс есөн эрдэнэ тодорч, гурван бүсгүйг “Сүү”ХК, “Air Market”, “Torras” шоколад сурталчилгааны нүүр царайгаа болгохоор сонгох юм.
Энэ жил есөн эрднийн эздийг тодруулахаас гадна “Авьяаслаг мисс”, “Оюунлаг мисс”, “Хүмүүнлэг мисс”-ийг тус тус тодруулах болно. Мөн Тэргүүн байр буюу Алтан эрдэнийн өргөмжлөл хүртсэн бүсгүйд 1951 оноос хойш  тасралтгүй зохион байгуулагдаж буй “Miss World” дэлхийн тэмцээнд оролцох эрхийг олгоно. Хоёрдугаар байр, Мөнгөн Эрдэнийн өргөмжлөл хүртсэн бүсгүйд “Miss Tourism World” тэмцээнд оролцох эрхийг олгох юм байна.

Эх дэлхийн сайхан бүсүйн наадамд нэрээ тамгалах алдрын эзэн хэн болохыг удахгүй бид харах л үлдлээ.  1989 оноос хоёр зууныг өртөөлөн зохиогдсон “Монголын сайхан бүсгүй”-г тодруулах 16 дахь удаагийн тэргүүн наадмыг “Монголын эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ” холбоо, “Miss World” дэлхийн наадмыг зохион байгуулах эрхийн эзэн, “Монголын сайхан бүсгүй-2002” наадмын Алтан эрдэнийн өргөмжлөлт, Тэргүүн мисс Д.Уянгалянхуа нар энэ жил хамтран зохион байгуулж байгаа.

Бид уг тэмцээнээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэх бөгөөд тэмцээний үе үеийн ялагчдын зургуудаас хүргэж байна.