XX зууны нийтийн шилдэг дуунуудын нэг бол “Цэцэгчний хүслэн” юм. Түүнийг анх амилуулан олны сонорт хүргэсэн эрхэм бол Дарханы “Залуучууд” театрын гурван уран бүтээлчид Гавьяат жүжигчин цол хүртээсний нэг нь дуучин Барьдын Энхбат юм. Уянгалаг намуухан хоолойгоороо ард олны сэтгэлийг хөглөж, төмөр утастай ятгатай дуулдаг түүний хит болсон уран бүтээлүүдийн нэг нь “Цэцэгчний хүслэн” дуу билээ.
Уг дууны шүлгийг нь Ардын уран зохиолч П.Бадарч гуай бичсэн байдаг. Тэгэхдээ эхний хоёр бадгийг 1982 оны хавар гуанзны салфеткан дээр, төгсгөлийн нэг бадгийг 1983 оны өвөл бичгийн цаасан дээр бичжээ. Хөгжмийг Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг бичжээ.
Уг уран бүтээл Анхбаяр буюу Дуучин A Cool өөрийнхөөрөө амилуулсан байдаг. Энэ нь “Цэцэгчний хүслэн” дуун анхны хувилбар байлаа.
Олон сайхан уран бүтээлчдийн дуулахыг хүсдэг уран бүтээлийг хамгийн сүүлд “Жавхлант минь” уран бүтээлээрээ танил болж яваа залуу уран бүтээлчдийн төлөөлөл Г.Энхцэцэг дуулжээ.
ХХ зууны шилдэг дууг хэн гэдэг дуучин хэрхэн амилуулсанг та бүхэндээ хүргэлээ. Аль уран бүтээлч нь сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.