Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ХҮН намын Д.Үүрцайхтай зодолдсон Х.Бат-Ялалтыг албадан саатууллаа
Мэдээ

ХҮН намын Д.Үүрцайхтай зодолдсон Х.Бат-Ялалтыг албадан саатууллаа

Эрхэм админBy Эрхэм админ11/01/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 72 цагийн хугацаатай албадан саатууллаа. Тэрбээр олон нийтийн сүлжээнд “Намайг хууль бусаар баривчиллаа. Би одоо ёстой жинхэнэ алалцана. Худалдагдсан прокурор, шүүгч, цагдаа нартай Монголын ард түмэн тооцоо бодох цаг нь болсон” хэмээн бичсэн байв. Түүний ийнхүү бичих болсон шалтгаан нь албадан саатуулах захирамж гарсантай холбоотой аж.

Х.Бат-Ялалт 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд “Парламент” телевизийн ярилцлагын шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайхтай зодолдсон бичлэг нь одоо ч олон нийтийн сүлжээнд бий. Энэ өдрөө Д.Үүрцайх цагдаагийн байгууллагад хандаж “Шууд нэвтрүүлгийн үеэр зодуулж гэмтсэн” гэх гомдол, мэдээлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж дараа сард нь Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Шүүхийн шинжилгээний байгууллагаас хохирогч Д.Үүрцайхын нүүрэнд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэн 2023 оны дөрөвдүгээр сард Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан байна. Ингээд түүнийг удаа дараа дуудаж уг тогтоолтой танилцуулахаар хандахад ирэхгүй өдий хүрчээ. Тиймээс Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-1.1-т заасан “Энэ хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан бол” гэснийг үндэслэн сэжигтнээр баривчлах тухай саналаа харьяалах шүүхэд хүргүүлсэн юм байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнгөрсөн сарын 23-нд хэлэлцээд сэжигтнээр баривчлах тухай шүүгчийн захирамж гаргасан гэнэ. Үүний дагуу Х.Бат-Ялалтыг өчигдөр цагдан хорих ангид хүргэжээ.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.