Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Сэрэмжлүүлэг: Бусдыг эрүүдэн шүүсэн цагдааг 6.5 сая төгрөгөөр торгожээ
Гэмт хэрэг

Сэрэмжлүүлэг: Бусдыг эрүүдэн шүүсэн цагдааг 6.5 сая төгрөгөөр торгожээ

coolBy cool11/08/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагдаагийн алба бол хүнд хүчир, ачаалал ихтэй алба. Харин албаны нэр хүндийг цөөн хүн гутаадаг. Түүний нэг нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Н.Ёолк гэгч боллоо. Тэрбээр хэрэг хүлээлгэх гэж байгаад бусдыг зодож, дарамталж байхдаа биед нь гэмтэл учруулсан байна. Тодрлуулбал, Н.Ёолк нь 2022 оны 05 дугаар сард Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын албан өрөөнд хохирогч хулгайн гэмт хэрэгт сэрдэж, хэрэг хүлээлгэх зорилгоор “машин чинь хаана байна, машиндаа үзлэг хийлгэчхээд яв” гэж эрүү шүүлт тулгаж биед халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Уг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн бөгөөд цагдааг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс түүнд 6 500 000 төгрөгөөр торгох ял оноосон байна.

 Болсон хэрэг явдлын талаар цагдаад зодуулж, эрүү шүүлт амссан иргэн:  “…Хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэж байгаа явуулчхаж болохгүй юм уу гэж асуухад болохгүй байж бай гэж хэлсэн.  5 цаг өнгөрч байхад машин чинь хаана байна гээд цохиход нь би доош суусан. Гэтэл салтаагаараа толгой дээр суухад нь би босож ирсэн. Гэтэл Н.Ёолк хойшоо унах гэж тэнцвэр алдаад овоо гар вэ гээд намайг цохиход миний хамраас цус гарсан. Тэгээд цус цэвэрлэсэн. Намайг явуулчих л даа гэхэд явуулахгүй байсан. Би чиний хамрыг тэгшилж өгсөн юм биш үү, угаасаа муруй байсан шүү дээ гэж хэлсэн.Тэгээд чи яваад эмнэлэгт үзүүлчхээд ир, над руу яриарай гэж хэлсэн. Би гэртээ очоод эхнэрт хэлэхэд утсыг нь надад өгчих би яриадахъя гэж хэлсэн. Эхнэр яриад дарга руу чинь ярья, чи яахаараа хүн зоддог юм гэхэд эгчээ байж бай би өөрөө очъё гэж хэлсэн. Удалгүй Миний дэлгүүр дээр ирчихлээ гэхэд нь очиход хувийн эмнэлэгт үзүүлье гэжх элсэн. Яах юм гэхэд энүүгээр бензин хийчих гээд 30.000 төгрөг шилжүүлсэн. Гэмтэл дээр очиж үзүүлэхэд хамар хугарсан байна гэж хэлсэн. Н.Ёолкт хэлээд Миний дэлгүүр дээр уулзахад адилхан эр хүн байна, мөнгө өгье гэж хэлсэн. Би яах юм гэж хэлээд салаад явсан. Түүнээс хэд хоногийн дараа цагдаад гомдол гаргахаа боливол над руу залгаж хэлээрэй гэж хэлсэн. Би залгаад гомдол гаргах гээд цагдаа дээр ирсэн байна гэхэд байж бай би яваад очъё гэж хэлсэн. Ирэхгүй байж байгаад орой залгаад тэмцээнд орж байна, сая дууслаа, Скайтелын урд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд нэг хүнтэй хамт ирсэн байсан. Нөгөө хүн нь дарга нь гэж загнасан. Тэгээд би явсан. Цагдаад гомдол гаргасан…” гэж мэдүүлсэн байна.

Тэгвэл бусдыг эрүүдэн шүүжсэн цагдаад Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 (таванзуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000(таванзуунмянга) төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 2дугаар зүйлд заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6000 (зургаанмянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 (зургаансая) төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Өөрөөр хэлбэл гэмтэл учуурлсан болон эрүүдэн шүүсэн үйлдлүүдэд нь торгох ял оноож, хүн зодсон этгээд 6.5 сая төгрөгөөр торгоод өнгөрчээ.

Хэдийгээр цагдаагийн ажил хүнд хэцүү ч ийнхүү бусадтай зүй бус харьцаж алдаа гаргаж, ял авсан түүнийг цагдаагийн албанаас чөлөөлсөн байна.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.