“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий суллагджээ. Эхнэртээ гар хүрсэн болон тухайн хэргийг нь шалгаж байсан цагдаад хахууль өгсөн хэрэгтээ тэрбээр  2021.12.03-ны өдөр ГУРВАН ЖИЛИЙН хорих ял сонссон. Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж шатны шүүхээс түүнд оноосон ялыг 2022.02.08-ны өдөр зургаан сар болгон хөнгөрүүлсэн юм. Улсын дээд шүүх буюу хяналтын шатнаас түүнийг ялыг хөнгөрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гурван жилий хорих ялыг оноосон билээ.

Тэрбээр гурван жилийн ялаа 2024 оны 12-р сарын 03-ны өдөр эдэлж дуусах байсан ч хугацаанаасаа өмгө суллагдсан байна. Тодруулбал тэрбээр магадлангаар суллагдсан өдгөө эрх чөлөөтэй яваа ажээ. Д.Сүндий нийт ялынхаа талыг нь биеэр эдэлсэн тул хугацаанаас өмнө суллагдах буюу магадангийн хуралд орсноор ийнхүү суллагджээ.

Тэгвэл түүний хийсэн хэргийг эргэн сануулахад, “Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий  өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр 2019 оны гуравдугаар сард анх шалгагдаж эхэлсэн байдаг. Эл үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж. Гэвч Д.Сүндий энэ бүхнийг худал мэдээлэл хэмээн тухайн үед мэдэгдсэн бөгөөд Д.Сүндийд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон түүхтэй. Харин хэргийг хаахдаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав нотлох браимт устгасан, Д.Сүндийгээс хахууль авсан болох нь тогтоогдсон юм. Д.Сүндий хэргийг нь мөрдөн шалгаж байсан цагдаа нарт өөрийн ажилтан болох Д.Баттөгсөөр дамжуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд 10 сая төгрөг, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Г.Даваажавд хахууль өгсөн нь тогтоогдож тэд бөөндөө ял авсан түүхтэй.