Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

    05/22/2025

    Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

    05/22/2025

    Desant бүл нэмнэ

    05/22/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Н.Хүрэлбаатар: АШУҮИС-ийн 10,000 оюутныг “ЭРҮҮЛ ШҮДТЭЙ“ төгсгөнө
Мэдээ

Н.Хүрэлбаатар: АШУҮИС-ийн 10,000 оюутныг “ЭРҮҮЛ ШҮДТЭЙ“ төгсгөнө

coolBy cool11/09/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнгөрсөн оноос эхлэн улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1,2 сая иргэн хамрагдаад байна. Эдгээр иргэдийн 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бөгөөд хүүхдүүдийн дийлэнхи нь шүдний өвчлөлтэй байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оноос эхлэн улс орон даяар “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргаж, төслийн хүрээнд ажлууд хийгдэж эхлээд байна.

Тэгвэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль нь оюутан залуус, багш нарын шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.

Аяныг нээж, АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ “Хүний эрүүл мэндийн хариуцан ажиллах хариуцлагатай мэргэжил эзэмшиж буй оюутнууд эхлээд өөрсдөө эрүүл байх ёстой. Үүний эхлэл болгож бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд эхний ээлжинд бүх оюутнуудын шүдийг зөв угаалгаж хэвшүүлэх ажлыг эхлүүлсэн. Шүдийг зөв угааснаар шүд цоорох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Ингэснээр бие эрүүл байж, сайн сурах үндэс тавигдана. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 10,000 орчим оюутнууд суралцаж байна. Эдгээр оюутнуудаа бид шүдний үзлэгт хамруулж, шүдийг эрүүлжүүлэх ажлыг Нүүр ам судлалын сургуультайгаа хамтран 30 хувийн хөнгөлөлттэй үнээр хийнэ. Харин ажилчиддаа 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид АШУҮИС-д сурч байгаа болон ажиллаж буй бүх хүний шүдийг эрүүлжүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж, энэ хүрээнд “Шүд угаах өрөө”-г тусад нь тохижуулсан. Багш ажилчид болон оюутнууд сойзоо авчраад л шүдээ угаах бүрэн боломжтой. Үүнээс гадна бид Ховд аймгийн Дарви сум, Архангай аймгийн Ихтамир, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах санамж байгуулсан. Энэ хүрээнд сумын хүүхдүүдийг шүдний эмчийн үзлэгт хамруулж, эмчлээд, сургалт зохион байгуулсан. Цаашид энэ ажлыг өргөжүүлнэ.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр:
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Шүд” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургууль, багш нар өөрсдийнхөө хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүний эхлэл бол АШУҮИС дээр “Шүд угаалтын цэг”-ийг байгуулж, шүд угаалтын цагийг гаргаж өгсөн. Манай сургуулийн оюутнуудын шүдний өвчлөл өндөр байна. Тийм учраас найман бүрэлдэхүүн сургуулийн 10,000 оюутан, дөрвөн эмнэлгийн эмч, багш, ажилчдын дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС Дент эмнэлэг болон Нүүр ам судлалын эмнэлэг дээрээ хийж, эмчлэн амны эрүүл ахуйг зөв сахих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна амны эрүүл ахуйн хэрэглэгдэхүүнийг зөв, зохистой хэрэглэх талаар сургалтыг явуулж, шүдэнд фторт түрхлэг түрхэх ажлыг мөн хийх юм.
Дэлхий нийтээрээ 3*3 буюу гурван удаа гурван минутаар угаах ёстой байдаг. Бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аянаараа дамжуулан энэ уриалгыг ч мөн дэвшүүлж байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хууль бус томилгоог ТАЗ анхааралдаа авна уу!!!

05/20/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.