Өнөөдөр  18:00 цагийн орчимд Багшийн дээдийн автобусны буудал дээр Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн хоёр давхар автобус шатаж байна. Жолооч нар галын хор цацаж галыг унтраах арга хэмжээ авч байгаа талаар бид шуурхай мэдээлсэн билээ.

https://www.facebook.com/reel/200078086469766?mibextid=kcDB8O

Галын талаар албан эх сурвалжаас тодруулахад: ” Хоёр давхар автобусны хөдөлгүүр хэсгээс гал гарсан. НОБГ-ын гал унтраах шуурхай алба найман минутын хугацаанд галыг унтраасан. Хүн бэртэж гэмтээгүй. Урдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай бөгөөд шалтгаан нөхцлийг бүрэн тогтоохор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.” гэв.

Уг хоёр давхар автобуснууд нь долоон жилийн баталгаат хугацаатай бөгөөд энэ хугацаанд ашиглалтаас үл хамаарсан гэмтэл гарвал үйлдвэрлэгч хариуцахаар гэрээнд заасан юм байна.

Иймд иргэн та алхам тутамдаа болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлнэ үү.