Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Улс орон даяар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна
Фото

Улс орон даяар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна

coolBy cool02/13/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

​​​​​​​Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн тархвар зүйч Лини Вили, Хепатитын асуудлаар хамтын ажиллагааны дарга Бенжамин Кови нарыг хүлээн авч уулзлаа. ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, мэдээллийн санг баяжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр ирсэнд Эрүүл мэндийн сайд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтуудын нэг болох хүн амын дундах элэгний вирусийн халдварын тархалтыг таслан зогсоох зорилготой “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байна.

2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах зорилтыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Тус  хөтөлбөрийн үйл ажиллагаа 2017 онд эхэлж, 40-65 насны 750,040 хүнийг элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаас 353,445 хүн буюу зорилтот насны хүн амын 47,1 хувийг нь хамруулсан юм.

  1. онд В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-39 насны нийт 695,375 хүн хамруулахаас 425,611 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 61,2 хувийг хамруулж чадсан байна. 2017 оноос эхлэн С вирусийн халдвар илрүүлэх, вирусийн идэхижил тодорхойлох шинжилгээний үнийг 100%, эмийн үнийн хөнгөлөлтийг ЭМДСангаас 1 хайрцаг эмэнд 210 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан бол 2018 онд В вирусийн халдвар илрүүлэх болон ачаалал тоолох шинжилгээний үнэ төлбөрийг ЭМД-аас 100%, вирусийн эмчилгээний эмийн үнийг ЭМД-с 60%-р хөнгөлөлттэйгөөр дааж хамруулах шийдвэр гаргасан нь элэгний В вирусийн халдварыг хүн амын дунд эрт илрүүлж хяналтад авах сайхан боломж бүрдсэн.

Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд 2017 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 18,8 тэрбум төгрөг, 2018 онд 19,8 тэрбум төгрөг зарцуулсан.
2019 онд нийт 1053960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа бөгөөд В, С вирусийн халдвар илрүүлэх,ачаалал тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд ЭМДСангаас 32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. 2018 онд ЭМЯ-наас шийдвэр гаргаж, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас чанарын хяналтын ийлдэс авч В, С вирусийн халдвар илрүүлэх оношлууруудыг чанарын хяналтад хамруулж илрүүлэг шинжилгээний чанарт ахиц гарган ажиллалаа.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.