Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба, Номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ /2023.11.01/ өгсөн ба түүний орыг Лхаарамба Д.Жавзандорж хүлээж авах ёслол /2023.11.18/ болж байна.
Мөн шинэ хамба Д.Жавзандорж нь гэлэн сахилтай тул эхнэр, хүүхэдтэй болж болохгүй ба гэлэн сахил нь явдал мөр, ёс суртахууныг сахидаг, бие сэтгэлээрээ ариун хүнийг хэлдэг аж.