“Уран бүтээлч хүн огт зогсох ёсгүй” гэж өөрийнхөө хөдөлмөрч зан, шинэлэг сэтгэлгээгээрээ загварын ертөнцийг манлайлж яваа эрхэм бол Б.Энхбаатар буюу Кадр.
Түүнийг багаас л гэр бүл, найз мөхөд маань Кадр гэж дууддаг байсан гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагандаа “Дизайнер хүн бүрт уран бүтээлийн нэр байдаг. Хэрэв би уран бүтээлийн нэрээ Кадр биш, өөр нэрээр нэрлэчихсэн бол, хэцүү цаг үе тохиолдоход мөрөөдлөө хаячих байсан. Хүнд бүдрээд босож чадахгүй үе таардаг. Харин миний өөрийн нэр байгаа бол босоод ирнэ. Тэгэхгүй бол нэрээ хогийн сав руу чулуудчихаж байгаа хэрэг. Иймд хэзээ ч унана, босно гэх зүйлгүй, үргэлж урагшилж амьдрахын тулд Кадр нэрээ авсан.” гэсэн байдаг. Тун чиг торгон мэдрэмжтэй гэгддэг тэрээр “Kadr FW2024” шоугаа хийхээр бэлдэн тун чиг завгүй явна. “Kadr FW2024” шоу энэ сарын 23-нд “Улаанбаатар” зочид буудлын их танхимд болно.











