Эгшиглэнт эхийн хишигт найрагчийг тодруулах “Болор цом” яруу найргийн наадам нь 1982 оноос хойш энэ жил 41 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадмыг энэ сарын 26-ны ням гаригт Соёлын Төв Өргөөнд болж, оны шилдэг яруу найрагчийг тодруулна. Анхан шатнаас шалгарсан 21 яруу найрагч өдөр өөрсдийн уран бүтээлээр өрсөлдөж, яруу найрагч сонсогч, уншигчдынхаа сонорыг мялаана. “Болор цом” наадамд шүлгээ сонордуулахаар шалгарсан 21 яруу найрагч: А.Анхбаяр Б.Алтанхуяг Л.Баасансүрэн Л.Батсайхан Т.Батхүрэл Б.Бүргэд Э.Гантулга Б.Ганхүрэл Д.Галсансүх М.Дэвээжаргал Б.Лувсанпэрэнлэй Г.Мишээл С.Начин Д.Өсөх-Эрдэнэ Т.Пүрэвжаргал Г.Хашбаатар Ж.Эдмон Х.Энхтөр Э.Эрдэнэдалай Д.Эрдэнэзулай О.Элбэгтөгс Өнгөрөгч 2022 онд болсон “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн хүү, яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж, “Болор цом”-ын эзэн болж байжээ.