Дундговь аймгийн Хулд суманд суудлын автомашин, зорчигч тээврийн автобустай мөргөлдөж, суудлын автомашинд нэг хүн, автомашинд зорчиж явсан хоёр хүн нас барж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагдсан  дуудлага өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цагт хүлээн авчээ.
         Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан Ниссан-Эдван загварын дөрвөн зорчигчтой суудлын автомашин, Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 13 хүн тээвэрлэж явсан Юниверс загварын автобустай мөргөлдсөн байжээ. Улмаар суудлын автомашинд зорчиж явсан хоёр хүн нас барсан бөгөөд жолооч М бүхээгтээ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Хулд сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.