Мөрийтэй тоглоом нь Монгол улсын хувьд хуулиар хориотой буюу гэмт хэрэгт тооцогддог. Тэгвэл мөрийтэй тоглоомчдыг хууль сахиулагчид буюу цагдаа нар өмгөөлж хамгаалж байгаа талаар бид өмнө нь мэдээлсээр байсан билээ.  Улмаар мөрийтэй тоглоомчдыг хамгаалдаг байж болзошгүй алба хаагчдын талаарх бичлэгийг Neguun.mn сайт дэлгэсэн.

Тэгвэл уг бичлэг дээрх цагдаа нь Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Энхбаатарын Товуудорж ажээ. Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Энхбаатарын Товуудорж нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат. Өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэтсийн даргаар ажиллаж байгаад Эрүүгийн цагдаагийн албаны дэд даргаар ирсэн. Өнгөрсөн жилээс эхлэн мөрийтэй тоглоомчидтой сүлбэлдсэн гэх мэдээлэл байна.

Түүнтэй хамт мөритэй тоглоомчдоос мөнгө авч байсан магадгүй цагдаагийн алба хаагч нь  ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Хүдэрчулуун гэгч ажээ.

Тэднийг мөрийтэй тоглоомчдоос сар бүр 60 сая төгрөг авдаг байж болзошгүй үндэслэлээр Цагдаагийн дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгаж байгаа юм байна. Энэ талаар  Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий сайтад алба хаагчтай холбоотой нийтлэгдсэн мэдээллийн дагуу холбогдох нэгжээс Цагдаагийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасныг үндэслэн албаны шалгалтыг эхлүүлээд байна.” Гэв.

Зургийн тайлбар:  Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Энхбаатарын Товуудорж.  Зургийн эх сурвалж Цагдаагийн ерөнхий газар ХМТ

Мөрийтэй тоглоомчидтой холбоотой байж болзошгүй хэргээр  шалгагдаж байгаа Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Энхбаатарын Товуудорж, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Хүдэрчулуун нар өнөөдрийн байдлаар албан ажлаа хийж байгаа юм. Тэднээс өмнө Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөн шалгагдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр мөн л ажлаа хийж байгаа юм.

Мөрийтэй тоглоомчдоос мөнгө авдаг байсан болзошгүй цагдаагийн алба хаагч, цагдаагаас тэтгэвэрт гарсан хурандаа нар, цагдаагийн албанд ажиллаж байсан хүмүүсийн талаар бид дараагийн цувралд  хүргэх болно.

А.Баярмаа