Хайр бүхэн аз жаргалтай, бүтэлтэй байдаггүй нь хорвоогийн жам гэлтэй. Үнэн зүрхний хайраа үгүйлэн санах гэдэг хүн бүрийн мэдэрсэн хөнгөхөн гунигтай мэдрэмж байх. Гэвч зовлон дундаас хайрын зовлон, санах сэтгэл хамгийн гэгээн,сайхан нь байдаг. Бид харьцуулалт булангийнхаа энэ удаагийн дугаараар “Үгүйлэх сэтгэл” дууг онцлож байна.

Уг Дууны үг,аяыг гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий бичжээ.

Монголын boyband-н анхдагчдийн нэг Фрийзон хамтлаг анхлан дуулж түмэн олонд хүргэжээ.

Харин энэ дуу дахин дара үеийн boyband болох саяхан арван таван жилийн ойн баяраа тэмдэглэсэн “Мотив” хамтлаг шинэчлэн дуулагдах хувьтай байжээ. Дуу гэдэг шинэ уран бүтээлчдээр дахин амилдаг билээ.

Бүтэлгүй хайрын дурсамжийг сэдрээх “Үгүйлэх сэтгэл” дууг хэн сайн амилуулсанг уншигч та бүхэн дор бүрнээ тунгаа биз ээ.