Уран бүтээлчдийн хувьд охид бүсгүйчүүдийн үзэсгэлэн гоо, хайр татам байдлыг магтан дуулдаг. Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулсан олон уран бүтээлүүдээс “Хөөрхөн охин” дууг онцлон хүргэж байна. Харьцуулалт булангаараа нэг уран бүтээлийг ямар ямар уран бүтээлчид хэрхэн амилуулсанг нэг дороос мэдээллийг хүргэхэд гол зорилго нь оршдог билээ. Хэн нэгэн уран бүтээлчийг онцлон, харьцуулсан нэг ч үг, өгүүлбэр бичдэггүй болно. Boyband хамтлагуудын уран санд заавал байдаг, байх ёстой бүтээл бол мэдээж охид бүсгүйчүүддээ магтан дуулсан уран бүтээл байдаг. Тэртээ 1997 онд СУИС-ийн кино драмын ангийн хөвгүүн ширээ тойрч суугаад “GUYS 666” хамтлагийг байгуулж байсан гэдэг. “GUYS 666” хамтлагийн дуучин, жүжигчин Александрын Төгсбаярыг олон дууны зохиогчоор нь мэднэ. Бид бүхний өнөөдөр онцлож буй “Хөөрхөн охин” дууны шүлэг, аялгууг А.Төгсбаяр бичжээ. Уг дууг “GUYS 666” хамтлаг, “Салхи” хамтлагтай хамтран анхлан дуулсан байдаг.
GUYS 666” хамтлаг 25 жили ойдоо зориулан “Хөөрхөн охин” дуугаа шинэ залуу үеийн төлөөлөл болох реппер У.Мөнхбагана буюу Roockie-д дуулах эрхийг өгсөн юм. Тэрээр гарсан цагаасаа ямар ч клипгүй байсан дууг шинэчилсэн найруулгатайгаар дахин дуулж, клипжүүлж залуу үеийнхэндээ хүргэсэн.
Roockie “Хөөрхөн охин”
https://www.youtube.com/watch?v=g83FnEjuzJ0
“Хөөрхөн охин”-г маган дуулсан энэ уран бүтээлийг хэн сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.