Монголын дараагийн топ модель нэвтрүүлэгт оролцон анх олны нүдэнд өртсөн охидын нэг нь М.Дашбалжид. Загварын салбартаа үнэнч байсан тэрбээр олон улсын миссийн тэмцээнд амжилттай оролцсон байна. Тодруулбал, гэрлэсэн 20-50 настай бүсгүйчүүдийн дунд зургаа дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Mrs. Heritage International” олон улсын тэмцээн 2023 оны 11-р сарын 18-27-ны өдрүүдэд Тайланд улсад болж байна.

Тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцсон М.Дашбалжид

  • “Mrs Heritage International 2023” Thirth Runner-Up (3-р байр)
  • “Mrs Heritage International 2023” Photogeniс
  • Mrs Heritage International 2023 “Multimedia Awards” номинацийн тэргүүн байрыг тус  тус хүртлээ .

Энэхүү тэмцээн нь улс орны уламжлал, урлаг соё, өвийг танилцуулж түгээн дэлгэрүүлэхэд гол зорилго нь оршдог юм байна.