Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдын холбогдсон “нүүрсний” хэрэг прокурорт шилжлээ
Гэмт хэрэг

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдын холбогдсон “нүүрсний” хэрэг прокурорт шилжлээ

coolBy cool11/28/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Нүүрсний” гэх тодотголтой дуулиант хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж, эхнээс нь шүүхэд шилжүүлээд байгаа. Харин заримыг нь шийдвэрлүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлээд байна. Гэвч зарим хэргийг хэрхэн шийдвэрлэж буй нь тодорхойгүй нэлээд удлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн аравдугаар сарын эхээр НПГ-т шилжүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй болов. Түүнтэй хамт Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, Э.Эрдэнэжаргал нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн юм. Тэд тус сумын нутагт гаалийн хяналтын талбай байгуулахаар газар авахаар хандсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон билээ. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагаан хадны суурьшлын бүсэд 2020-2021 онд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгохдоо хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулсан хэмээн тэднийг яллагдагчаар тооцсон. Тухайлбал, Х.Нэхийт нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Аз хур трейвэл” гэх компанид давуу байдал олгосон нь “Нүүрсний” гэх хэргийг шалгах явцад тодорхой болсон байдаг. Д.Бадраагийн тухайд Ханбогдын Засаг дарга нарт нөлөөлөн хүүгийнхээ нэр дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгуулсан нь шалгалтаар ил болсон аж. Уг нь хууль журмын дагуу газрын дуудлага худалдаа зохион байгуулах ёстой атал түүнийгээ зөрчин Цагаан хад суурьшлын бүсэд гаалийн хяналтын зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх захирамж гаргасан хэмээн тэднийг буруутгасан. Д.Бадраа, Х.Нэхийт, Э.Эрдэнэжаргал нарын үйлдлийг “Нүүрсний” гэх хэрэгт хяналт тавих прокурорын байгууллагын ажлын хэсгийнхэн хянаж буй бөгөөд хараахан шийдвэрлээгүй байгааг эх сурвалжууд мэдээллээ. Уг нь хэргийг хянаад шийдвэр гаргах хуулийн хугацаа өнгөрчихөөд байна.
Тэгвэл “Нүүрсний” гэх тодотголтой олборлолт, экспорт, боомтоор тээвэрлэх, тэдгээрийн төлбөртэй холбоотой хэрэгт шалгуулж буй төрийн өндөр албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын ажлын хэсэгт хүргүүлжээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн 85 орчим хувийг шүүх рүү шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” хэмээн мэдээлсэн.

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ноогдол ашиг хуваарилахтай холбоотой мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан байж болзошгүй үйлдэлд тус компанийн гол хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн шалгаж дууссан байна.

УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ болон түүнтэй хамаарал бүхий 11 хүн болох “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, санхүү эрхэлсэн дэд захирал Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежер П.Мөнхчулуун, ерөнхий нягтлан бодогч Ө.Мөнхтайван, ашиглалтын инженер З.Эрдэнэбаяр, эрх бүхий албан тушаалтан Ө.Мөнхтайван, П.Мөнхтуул, П.Мөнхнасан, Ж.Мягмардорж нарыг 323 900 тонн нүүрсийг орон нутгийн өмчит “Тавантолгой”-д өгсөн хэмээн хуурамч баримт бичиг бүрдүүлж, 18.5 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг нь цагдаагийнхан шалгаж дууссан билээ.

АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийн дээрх хүмүүстэй холбоотой бүх үйлдлийг нарийвчлан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шилжүүлсэн аж.
Түүнчлэн Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболд нарт холбогдох хэргийг шалгаж дууссан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ төрийн түшээг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан багагүй хугацаанд шалгасан юм.

Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар 2016-2018 онд ажиллаж байсан Д.Ариунболдтой үгсэж, нүүрс худалдах гэрээ байгуулахад бусдад давуу байдал олгон оролцсон, хахууль авсан хэрэгт буруутгаж буй. Өөрөөр хэлбэл,

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр байгуулах талаар Д.Ариунболдод нөлөөлөн шийдвэр гаргуулж, хувь хүртэж байсан гэх хэрэгт холбогдсон байдаг.

Ш.Раднаасэдтэй холбоотой үйлдэлд туслахаар нь ажиллаж байсан Д.Наранхүү гэх хүнийг холбогдуулан шалгаж, Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд есдүгээр сарын 26-нд БНХАУ-аас түүнийг эх оронд нь хүлээн авсан билээ. Ийнхүү авчирч шалгаад Ш.Раднаасэд, Д.Ариунболд нартай холбоотой үйлдлийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.